Friday, January 20, 2012

Энэ хүнтэй бурханы хувь тохиолоор учирсан.

Тэд дандаа л инээж амьрах юм шиг муухай инээдэг
Тэд дандаа өөр амьдрах гэж өнгөө сольдог
Тэд дандаа цаг хожих гэж нөгөөгөө түлхдэг
Тэд дандаа үнэнч байх гэж худлаа уйлдаг
Тэд үхэгсдийг дурсдагч үргэлж айдастай явдаг
Тэд заримдаа хайр ярж сэтэглээ хуурдаг
Тэд заримдаа хана дүүртэл зургаа наадаг.
Бид бүгд адилхан гэж хэлхийг хүсдэгч
Тэдэнд очдог зам дэндүү бохир
Бид бүгд нэг шороон дор булагдана гэж чанга орьловч
Тэдний чих минийхээс тэс өөр...


                                                                           2011.08.14
                                                                           Улаан өдөр дэвтрээс 

хүлээлт


Чамайг би өдөр бүхэн уралдаг болов
Зэрэглээ мэт шүтэн амьдрах хүмүүнээс
ангид байж үл чаднам,
зэлүүд хөндий, тайга нугадаа чамайг би хөтлөн одном
инээмсэглэл хийгээд цуурианаас чинь хэн ч үл сэрнэ
Хэрэн тэнэнэ миний л ертөнцөөр.
Амьдарлыг чи юутай төсөөлдөг байлаа
Аз жаргалаар гэж дандаа л хэлдэгсэн
Тэгвэл тэр аз жаргал гэдэг чинь юу юм бол
Тэнгисийг гатлах хүч үү
Тэнгэрийг аргадах мэх үү
Үгүй бол юу вэ?
Үзүүртнийг мөлийтөл амьдрах
Үр чинь хөхөндөөн тэмүүлэх
Үнэнч нөхөр чинь түлээгээ хагалах
Үгүй бол юу юм
Манан дунд чамайг эрэх
Маргаашыг хүлээх
Магадгүй хуучнаараа л амьдрах... ?

                                                        2011.6.20
                                                       Баянзүрх Сум.  

Thursday, November 3, 2011

шөнө шүлэг бичих гоё шүү...


                                 Гэрэл сүүдэр
Дагинас уруулаа хүргэж янаглах мэт
Гоо хэлбэрт бүгчим сарны гэрэл дор
Давхрааг чинь зурах гэж төөрөлдөх минь
Юуны учир вэ?
Анд минь бүрсийтэл инээх замхраанд
Агаар мандалд хөх утаа суунаглах нь
Юуных  вэ?
Гашуудал ба эмх замбарааг залиглах
Навчит модтой намуухан цэцэрлэгт
Ганц өвс тастах чимээ луугаа
Итгэлийн тухай яриа өрнүүлэх минь
Юуны учир вэ?
Хэлбэр дүрсээ алдсан олон гэрэл
Шөнийг бодогдуулах аятай
Хотыг ноёлох ч
Хээнцэр охид,үеийн залуус
Гэрлэн дор амьдарч буй мэт
Ихэмсэг алхах нь юуны учир вэ?
Хэнч мэдэхгүй нэгэн дууг
Солгой хоолойгоор аялах мэт
Галт тэрэг айсуу зүг
Гоо хэлбэрт бүгчим сарны гэрэл хугачих энэ яриа 
Харанхуй тийш ууссаар одох нь
Юуны учир вэ?                              

                                                    2011.06.06 УБ.        

хүлээлт.


Тэнд суугаа бүсгүйг өөр нүдээр харах лугаа
Тэгэтлээ их даарсан минь хэддэх намрын сүүл билээ
Тэрлэж амжаагүй шүлэг сормуусанд тогтох лугаа
Тэгэтлээ удаан аних чинь хэддэх одны тохиол билээ
Гараан зурах гэж удаан суусан дасаглын дэвтэр лугаа
Ганихран алхах минь хэддэх өнгөний давтамж билээ
Хэнч ирэхгүйг мэдсээр
 Гэрийнхээ үүдийг хичээнгүйлэн шүүрдэх лугаа
Гунигтайгаар санаа алдах чинь хэддэх өвлийн эхэн билээ...

                                                                         2011.11.03  УБ.

хэсэгхэн шар гэгээ үүдээр минь шагайна.

Wednesday, September 7, 2011

Цаг хугацаа....?


Гуниг минь нисээд л ирэх
Гурван өдрийн бороо шиг зүсрээд л ирэх
Гашуудал болоод ганцаардлыг минь зүсээд л ирэх
Тэр минь тэр холоос
Тэнд тунарах үүл шиг бүрхээд л ирэх
Цаг хугацаа....?

  2011оны ..... өдөр