Thursday, November 3, 2011

шөнө шүлэг бичих гоё шүү...


                                 Гэрэл сүүдэр
Дагинас уруулаа хүргэж янаглах мэт
Гоо хэлбэрт бүгчим сарны гэрэл дор
Давхрааг чинь зурах гэж төөрөлдөх минь
Юуны учир вэ?
Анд минь бүрсийтэл инээх замхраанд
Агаар мандалд хөх утаа суунаглах нь
Юуных  вэ?
Гашуудал ба эмх замбарааг залиглах
Навчит модтой намуухан цэцэрлэгт
Ганц өвс тастах чимээ луугаа
Итгэлийн тухай яриа өрнүүлэх минь
Юуны учир вэ?
Хэлбэр дүрсээ алдсан олон гэрэл
Шөнийг бодогдуулах аятай
Хотыг ноёлох ч
Хээнцэр охид,үеийн залуус
Гэрлэн дор амьдарч буй мэт
Ихэмсэг алхах нь юуны учир вэ?
Хэнч мэдэхгүй нэгэн дууг
Солгой хоолойгоор аялах мэт
Галт тэрэг айсуу зүг
Гоо хэлбэрт бүгчим сарны гэрэл хугачих энэ яриа 
Харанхуй тийш ууссаар одох нь
Юуны учир вэ?                              

                                                    2011.06.06 УБ.        

хүлээлт.


Тэнд суугаа бүсгүйг өөр нүдээр харах лугаа
Тэгэтлээ их даарсан минь хэддэх намрын сүүл билээ
Тэрлэж амжаагүй шүлэг сормуусанд тогтох лугаа
Тэгэтлээ удаан аних чинь хэддэх одны тохиол билээ
Гараан зурах гэж удаан суусан дасаглын дэвтэр лугаа
Ганихран алхах минь хэддэх өнгөний давтамж билээ
Хэнч ирэхгүйг мэдсээр
 Гэрийнхээ үүдийг хичээнгүйлэн шүүрдэх лугаа
Гунигтайгаар санаа алдах чинь хэддэх өвлийн эхэн билээ...

                                                                         2011.11.03  УБ.

хэсэгхэн шар гэгээ үүдээр минь шагайна.