Thursday, November 3, 2011

шөнө шүлэг бичих гоё шүү...


                                 Гэрэл сүүдэр
Дагинас уруулаа хүргэж янаглах мэт
Гоо хэлбэрт бүгчим сарны гэрэл дор
Давхрааг чинь зурах гэж төөрөлдөх минь
Юуны учир вэ?
Анд минь бүрсийтэл инээх замхраанд
Агаар мандалд хөх утаа суунаглах нь
Юуных  вэ?
Гашуудал ба эмх замбарааг залиглах
Навчит модтой намуухан цэцэрлэгт
Ганц өвс тастах чимээ луугаа
Итгэлийн тухай яриа өрнүүлэх минь
Юуны учир вэ?
Хэлбэр дүрсээ алдсан олон гэрэл
Шөнийг бодогдуулах аятай
Хотыг ноёлох ч
Хээнцэр охид,үеийн залуус
Гэрлэн дор амьдарч буй мэт
Ихэмсэг алхах нь юуны учир вэ?
Хэнч мэдэхгүй нэгэн дууг
Солгой хоолойгоор аялах мэт
Галт тэрэг айсуу зүг
Гоо хэлбэрт бүгчим сарны гэрэл хугачих энэ яриа 
Харанхуй тийш ууссаар одох нь
Юуны учир вэ?                              

                                                    2011.06.06 УБ.        

хүлээлт.


Тэнд суугаа бүсгүйг өөр нүдээр харах лугаа
Тэгэтлээ их даарсан минь хэддэх намрын сүүл билээ
Тэрлэж амжаагүй шүлэг сормуусанд тогтох лугаа
Тэгэтлээ удаан аних чинь хэддэх одны тохиол билээ
Гараан зурах гэж удаан суусан дасаглын дэвтэр лугаа
Ганихран алхах минь хэддэх өнгөний давтамж билээ
Хэнч ирэхгүйг мэдсээр
 Гэрийнхээ үүдийг хичээнгүйлэн шүүрдэх лугаа
Гунигтайгаар санаа алдах чинь хэддэх өвлийн эхэн билээ...

                                                                         2011.11.03  УБ.

хэсэгхэн шар гэгээ үүдээр минь шагайна.

Wednesday, September 7, 2011

Цаг хугацаа....?


Гуниг минь нисээд л ирэх
Гурван өдрийн бороо шиг зүсрээд л ирэх
Гашуудал болоод ганцаардлыг минь зүсээд л ирэх
Тэр минь тэр холоос
Тэнд тунарах үүл шиг бүрхээд л ирэх
Цаг хугацаа....?

  2011оны ..... өдөр

Мөрөн хот


Үүл нарыг гэнэт зальгиж,
Сүүдэр бараадан хоногийн хоол залгуулдаг
Хүмүүсийн сэтгэлийг амраав,
Гэтэл
Хүйтэн бороо гэнэт асгарч
Хариу муутай нэг нь харвах,
Нэгтэх өдөр болхоор нэгдсэн эмнэлэгт
Үнэртэн их ч түүн дээр нэмэгдэж
Түгжрэл үүсгэх ийм нэг бодол цуглуулж
Эвлүүлж нааж,будаж байтал
Аньстисиягийн хонгор үс
Нүүр ороолгох шиг салхи цонх шавхуурдаад
Анай л түүний эхнрийлэл мэт
Бороон дуслууд
Ургаж ядах цэцэг,навчинд
Хайр түгээгээд л
Ингэж мөрөн хотод нэг өнгө солигдоно.
Бааст гол нэг янзаар хэлбэр дүрсээ алдалгүй урсах нь
Хөгжиж буй хотын минь
Хөрвөөлт, ямар нэгэн өөрчлөлт ороогүй сэтгэл төрүүлнэ.
Ашгүй үүл салхинд туугдан өмнийг зорьход
Агаарт нэг элээ ихээ дээр шумбан наадах нь
Минийхтэй яг адилхан,
Мөрөн хотын чийглэг бүрхүүл дотор засаад л
Мөрөөдөл минь ирэх шувуудтай уулсыг зорьно. 

  2011.06.13 мөрөн.

Friday, April 1, 2011

Намар цаг...

Дүнзэн байшингийн гандсан дээвэр дээр
Ганцаардсан шувуу холыг ширтэнэ
Дүүдээ өгөх гэж хаваржин хураасан үзэг минь
Хуучин цүнхнээс олдов
Намар цаг
Голын эрэгт саглайн суух
Удган модноос элээ ниснэ
Намар цаг
Гандсан тэрлэгний хормой дэвэргэж
Салхи исгэрээд нэг л тийм
Намар цаг
Гадаа гэртгүй дуун холдоод
Нэг л тайвуун
Намар цаг